Бид түүнчлэн хүүхдийн асран хамгаалалтай холбоотой асуудлуудыг хүлээн авч ажилладаг, мөн эрүүгийн хэргийн өмгөөлөл, хохирогчийн хуулийн зөвлөх, улсын өмгөөлөгч, хүүхдийн итгэмжлэн төлөөлөх тусгай ажилтан гэх мэт чиглэлүүдээр ажилладаг ба, Бага насны хүүхдийн асрамжийн тухай хууль, / (согтууруулах ундаа, хар тамхинд) Донтогчид үзүүлэх (албадан) эмчилгээ, асаргааны тухай хууль, / Сэтгэцийн албадан эмчилгээний тухай хууль,/Шүүх эмнэлэгийн сэтгэц, мэдрэлийн эмчилгээ, асаргааны тухай хуулиудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс гадна бид, оршин суух зөвшөөрлөө алдах эрсдэлд тулаад байгаа хүмүүст туслалцаа үзүүлдэг. Шийдвэр хэрэгжүүлэлтийн ажиллагааг зогсоолгох хүсэлт гаргах тал дээр, дээд доод шатны байгууллагуудын шийдвэрийг давж заалдах зэрэгт  туслалцаа үзүүлж ажилладаг.Эдгээр чиглэлүүдийн хүрээнд үүссэн асуудлуудаар бидэнтэй холбоо барьж, уулзалтын цаг захиалж  болно. Бид шүүхээс тогтоосон үнийн жишгээр төлбөр авч, хувь хүнд хуулийн зөвлөлгөө өгдөг ба зарим тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлэх улcаас олгодог тэтгэмжийн хүрээнд төлбөрөөс чөлөөлөгдөж болдог. Бидэнтэй холбоо барьж төлбөрийн талаар лавлаж, уулзалтын цаг захиалж болно.

Танд өмгөөлөгч хэрэгтэй байгаа юу?

Тэгвэл бидэнд хандаарай. Доорх асуултуудад хариулбал, бид тантай холбоо барих болно.