Орогнол гэдэг нь, оршин суух эрх бөгөөд, орогнол хүссэнээр, та өөрийн төрлөх улсаас өөр улсад цагаачлал хүсэж байна гэсэн үг юм. Швед улсаас орогнол хүсэхдээ та, тус улсын газар нутагт орж ирэх үедээ, хилийн цагдаагийн байгууллагад хүсэлтээ өгч болох ба, эсвэл Цагаачлалын албаны хүсэлт өргөдөл хүлээн авах аль нэг хэлтэст хандаж хүсэлтээ гаргах ёстой.

Тухайн улсад ирэхээс өмнө орогнол хүсэх боломжгүй.  Орогнол хүсэгч танд, aль нэг хуулийн мэргэжилтэн, өмгөөлөгчийг үнэ төлбөргүйгээр хуулийн зөвлөхөөр авах эрх ихэнх тохиолдолд бий. Швед улсад орогнол хүсэхдээ, та өөрийн хүссэн өмгөөлөгчийг авах хүсэлтээ тавих эрхтэй. Хэрэв танд тийм тодорхой хүсэлт байхгүй бол, Цагаачлалын албанаас танд улсын өмгөөлөгч сонгож өгдөг. Нэгэнт сонгогдсон өмгөөлөгчийг солих маш хэцүү. Тийм учраас, та, асуудлаа шийдүүлэх үйл явцынхаа турш өөрийн хүссэн өмгөөлөгчөө хажуудаа байлгаж эрх зүйн туслалцаа авъя гэвэл, анх орогнол хүсэхдээ л тэрхүү хүсэлтээ тавих нь зөв байдаг.  Манай Asylbyrån-d ажиллаж буй хуулийн мэргэжилтнүүд бүгдээрээ улсын өмгөөлөгчөөр томилогдож ажилладаг.

Тиймээс та бүхэн орогнол хүсэх үедээ манай өмгөөлөгчдөөс сонгож авах хүсэлтээ тавьж болно. Таны асуудалд өмгөөлөгч томилогдсон тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн өмгөөлөгчийн зардлыг Цагаачлалын албанаас төлдөг. Өмгөөлөгч томлигдох тухай шийдвэр гарахаас өмнө өмгөөлөгчтэй хувиараа уулзах, зөвлөлгөө авахад гарсан зардлыг та өөрөө төлнө. Та орогнол хүсэхээс өмнө, хуулийн зөвлөлгөө авах  хүсэлтэй бол хувиараа цаг захиалж, бидэнтэй уулзаж болно.

Та Швед улсад орогнол хүсэх гэж байгаа юу?

Тэгвэл та бидэнтэй холбоо барьж хууль, эрх зүйн туслалцаа аваарай. Доорх асуултуудад хариулж бичнэ үү, бид тантай холбоо барих болно.