Хэрэв та тус улсад зохих зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаан улмаас, таныг нэн даруй буцаах болсон тохиолдолд, таныг түр саатуулах байранд хорих эрсдэл байдаг.  Мөн Цагаачлалын алба таны тус улсад оршин байх эрх эдлэх, эсэхийг шалган үзэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд болон, таны биеийн байцаалт, бичиг баримт тодорхойгүй гэж үзсэн тохиолдлуудад, түр саатуулах байранд суулгах эрсдэл бий. Тур саатуулах байранд байлгана гэдэг нь таныг түр хорих ба, хөдөлгөөний эрх чөлөө нь цоожтой тасаг дотроор хязгаарлагдах нөхцөлд байлгана гэсэн үг юм. Түр саатуулах байранд гурваас дээш хоногоор хоригдсон тохиолдолд үнэ төлбөргүйгээр хуулийн зөвлөх, өмгөөлөгч авах эрхтэй болдог. Өмгөөлөгчөө тa өөрөө сонгож авах хүсэлтээ гаргах эрхтэй. Манай хуульч, өмгөөлөгчид бүгдээрэй түр саатуулагдсан хүмүүст туслалцаа үзүүлдэг. Манай аль нэг өмгөөлөгчийг, хуулийн зөвлөхөөрөө авъя гэсэн хусэлтээ Цагаачлалын албанд хэлж болно. Манай өмгөөлөгч томилогдсон дариудаа таны саатуулагдаж байгаа газарт биеэр очиж эхний уулзалтыг хийж, тантай хамтран  асуудлын тань үйл явцыг эхлүүлэх болно. Уулзалтанд бид орчуулагч захиалдаг. Таныг түр саатуулах тухай шийдвэрийг давж заалдах нь бидний үүрэг болох ба таныг тэндээс гаргаж, чөлөөлөхийг бид зорьж ажиллана. Ихэнх тохиолдолд бид тухайн үйлчлүүлэгчийнхээ орогнол хүсэхэд нь давхар тусалдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо бариарай.

Түр саатуулахтай холбоотой асуулт танд байгаа юу?

Тэгвэл бидэнд хандаарай. Доорх асуултуудад хариулбал, бид тантай холбоо барих болно.